ЭЕРЭГ ӨӨРЧЛӨЛТИЙГ ТҮҮЧЭЭЛНЭ

TomYo хөтөлбөр гэж юу вэ?

21-р зууны шинийг санаачлагч, бүтээлч, харилцааны ур чадвар, технологийн мэдлэгтэй
дэлхийн Монгол иргэдийг бэлтгэх хөтөлбөр.

aprendizaje-basado-en-proyectos Мэдээллийн технологи Орчин үеийн IT технологийн зайлшгүй шаардлагатай суурь чадваруудыг бага ангиасаа суралцах буюу Блок кодчилол, скратч кодчилол, Пайтон хэл, аппликэйшн болон вэб хуудаснууд хөгжүүлэх зэрэг сургалтууд орно.
olula-schools Хос хэлтэн

1-р ангиас эхлэн Англи, Монгол хэл хослон орох бөгөөд дунд ангиас Мандарин (Хятад) болон Герман хэлнээс нэмэлтээр сонгох болон ахлах ангид Олон улсын Кембридж хөтөлбөрийн хичээлүүд явагдана.

aprendizaje-colaborativo Төсөл суурьтай сургалт

Судалгаа хийх, эрэлч бүтээлч байх, багаар ажиллах, шийдэл олж түүнийгээ бусдадаа илэрхийлэх зэргээр сурагч төвтэй сургалтын арга барилаар хичээлүүд явагдана.

olula-schools Хувь хүний хүмүүжил төлөвшил

Сурагчдын “Өөрийгөө удирдахуй” болон “Харилцааны ур чадвар”, “Хариуцлагатай иргэн”-ийг хөгжүүлэхэд багаас нь онцгойлон анхаарч, орчин үеийн хэв маягт нийцсэн бүх талаар цогц боловсрон хүмүүжсэн хүнлэг бие хүн болгон хүмүүжүүлэх зорилгоор сургалт болон арга хэмжээнүүд явагдана.

character-and-personal-growth Олон төрлийн хөгжүүлэх сургалт

TomYo KidsClub-аас эрхлэн явуулдаг 10 гаруй хөгжүүлэх сургалтуудаас улирал бүр дурын 1 сургалтыг сонгон суралцах боломжтой.

olula Менторшип, карьер зөвлөгөө

Ахлах болон дунд ангийн сурагчдын мэргэжил болон сургууль сонголтод зориулан мэргэжлээ хэрхэн сонгох, ямар хичээлээр гүнзгийрүүлэн суралцах болон карьер төлөвлөлтийн зөвлөгөөг гадаад улсын сургуулиудыг төгссөн энэ талаар мэргэшсэн ментор, көүчүүд зөвлөгөө мэдээлэл өгнө.

Төлбөрийн мэдээлэл

Жилийн төлбөр 9,800,000₮

(*Сургалтын төлбөрт хоол, унаа, сурах бичиг, дүрэмт хувцасны төлбөр багтаагүй)

Хөнгөлөлт

Нэг гэр бүлийн хөнгөлөлт:
2, 3, 4 дэх хүүхэд 10% хөнгөлөлттэй.

Эрт төлсний хөнгөлөлт: 2024 оны 4 сарын 01-с өмнө 100% төлвөл 5% хөнгөлөлттэй.

min